89 газарт тоон системийн станц суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

89 газарт тоон системийн станц суурилуулжээ

Монгол Улс одоогийн байдлаар телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах аналоги систем буюу газрын станцыг ашиглаж байна. 2014 оны долдугаар сарын 31-нээс улс даяар тоон системийг нэвтрүүлэх бөгөөд одоогоор бэлтгэл ажлуудыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 89 сум, суурин газарт дахин дамжуулах тоон системийн станц суурилуулжээ. Үүнээс 48 нь тестийн журмаар ажиллаж байна.

Тоон системийг хамгийн энгийнээр тайлбарлавал телевизийн дүрс жирилзэх, муу цацалтттай байхыг халах буюу дуу, дүрсний өндөр стандартаар телевизээ үзэхийг хэлэх юм. Мөн телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрүүлэх, программын электрон зааварчилгаатай, нэвтрүүлгийг ухраан үзэх боломжийг бүрдүүлэх ажээ. Тодруулахад, кабелийн телевизийн хэрэглэгчид тоон системд автоматаар шилсэн бөгөөд антенаар үзэж буй өрхүүд үүнд шилжих юм. Ингэхийн тулд одоогийн үзэж буй телевизийнхээ хажууд дагалдах төхөөрөмжийг тавьж, тохируулга хийлгэвэл шууд тоон системд нэвтрэх аж.

Дагалдах хувиргах төхөөрөмжийг тестийн журмаар Монголд тодорхой хувийг хийж байна. Харин импортоор оруулж ирэх төхөөрөмжийн бүх нийтээр дагаж мөрдөх журмыг хэлэлцэж байна. Төхөөрөмжийг хэрхэн импортолж авах, нийтэд хэрхэн түгээн худалдах, нэгж үнийн талаарх шийдэр энэ ондоо багтаад Засгийн газраар батлагдах талаар албаныхан хэллээ.

Ийнхүү 2014 оны долдугаар сарын 31-нд улс даяар тоон системд шилжихэд одооны аналог систем давхар ажиллах гэнэ. Төхөөрөмөө худалдаж авсан айлууд шууд дуу, дүрсний өндөр чанартайгаар телевизээ хүлээн авж үзнэ. Харин аваагүй айлууд одооныхоороо аналог системээрээ үзэх юм. Харин энэ төхөөмөрмжийг худалдаж авсан байх эцсийн хугацааг тогтоох ажээ. Жишээ нь, гурван жилийн дотор уг төхөөрөмжөө худалдан авч тоон системээрээ үзэх боломжтой гэж заах гэнэ. Хэрэв тэрхүү хугацаанаас хэтэрвэл аналог системийг цаашид ашиглах боломжгүй болж, унтрах ажээ. Одоогоор энэ хугацааг тогтоогүй бөгөөд төхөрөмжийг үнийг ч шийдээгүй байна. Багцаагаар 25-50 мянган төгрөгийн хооронд байх талаар албаныхан хэлсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж