
Шинээр томилогдсон газрын дарга нар ирэх даваа гаригаас ажлаа хүлээж авах бөгөөд гурав нь хуучин удирдах төвшинд ажиллаж байсан бол гурав нь шинэ хүмүүс гэнэ. Газар бүр дотроо хэд хэдэн хэлтэстэй байх аж.
МАН нь Намын байгууллагын, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Хүний нөөц, Гадаад харилцаа, хамтын ажиллгааны, Сан хөрөнгийн, Сургалт судалгааны хэлтсээс бүрддэг бөгөөд энэхүү бүтцэд ч өөрчлөлт оруулах шийдвэрийг өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан байна.
Ш.ОЧ