АНУ-д ажлын байр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

АНУ-д ажлын байр нэмэгджээ

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард 16 хоногийн турш түр зогссон ч ажлын байр нэмэгдсэн гэсэн таатай дүр зураг гарчээ. АНУ-ын Статистикийн газрын судалгаагаар 240 мянган хүн шинээр ажлын байртай болсон байна. Статистикийн газрын судалгаанд фермд ажиллаж байгаа хүмүүсийн тоог оруулаагүй аж. Ингэснээр өнгөрсөн есдүгээр сараас ажилгүйдлийн төвшин буурч 7,2 хувьд хүрсэн юм. “Судалгаа арваннэгдүгээр сард өөрөөр гарах байх. Учир нь ажилгүйдлийн тоо улирлаас шалтгаалаад өсөх магадлал өндөр байдаг. Хэдийгээр 240 мянган хүн ажлын байраар хангагдсан ч томоохон компаниуд аравдугаар сарын сүүл, энэ сарын эхээр 40-65 мянган ажлын байрыг цомхотгосон” гэж Маркит судалгааны төвийн захирал Крис Виллиамсон ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын холбооны нөөцийн банкнаас АНУ-ын эдийн засгийн өсөлт 2,8 хувьтай байгаа гэсэн мэдээллийг хийсэн билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж