Тэмээний ноос 45-50 мянган төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.11.09-нд нийтлэгдсэн

Тэмээний ноос 45-50 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголд анх удаа байгуулагдсан Төрийн өмчит “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 27 дахь долоо хоногийн арилжаагаа хийжээ. Ингэхдээ 15.4 тонн ноолуур, 61.5 тонн тэмээний ноос арилжиж нийт 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур, тэмээний их бие бараан угаасан ноос, тэмээний зогдрын угаасан бараан ноос тус тус арилжжээ.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаа ажлын өдөр бүрийн 11.00-12.00 цагийн хооронд болдог юм. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцогч брокерийн компаниуд хөдөө орон нутаг болон нийслэлээс ноос, ноолуур худалдан авах, зарах захиалгыг нэгтгэн холбох учиртай. Энэ дагуу “ХААН бирж” ХХК-аас ноос, ноолуур хүлээн авч, хадгалах зориулалтаар аймаг, нийслэлд байршилтай нийт 38 агуулахад түр зөвшөөрөл өгсөн байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид эдгээр агуулахад ноос, ноолуураа тушаах бөгөөд ЭНД дарж агуулахын код, аймгийн нэрийг харах боломжтой.

Үнийн тухайд, өчигдрийн байдлаар тэмээний зогдрын бараан, угаасан ноос нэг кг нь 50 мянга, тэмээний их биеийн бараан, угаасан ноос 45 мянга, ямааны ангилаагүй ноолуур 68 мянган төгрөгийн үнэтэй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж