
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэсэн галт зэвсгийн улсын тооллого ирэх 15-ны өдөр дуусах юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллагынхан урьд нь бүртгэлтэй байсан галт зэвсгээ тоолж байгаа аж. Хэрвээ галт зэвсгээ бүртгүүлээгүйн улмаас ямар нэгэн асуудал үүсвэл хуулийн дагуу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад очин бүртгүүлэх шаардлагатай байгаа билээ. Эрхэм уншигч та галт зэвсгээ бүртгүүлээгүй бол харьяа дүүргийн цагдаагийн газар очиж, галт зэвсгээ бүртгүүлэхийг сануулж байна. Одоогийн байдлаар манай улсад 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаа аж.
Б.СҮХ