
Beatbox Ray Монголд анх удаа beatbox show, beatbox parade-ийг хийх гэж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тэрбээр одоогоор Япон улсад сурч байгаа бөгөөд ирэх сарын 5-нд эх орондоо ирэх гэнэ. Тэрбээр ирэх наймдугаар сарын 22-нд бие даасан тоглолтоо хийх бөгөөд тоглолтынхоо өмнө beatbox parade show-г хийхээр төлөвлөжээ. Түүний хэлж буйгаар фэнүүддээ маш олон гэнэтийн бэлгийг бэлдэж байгаа гэнэ. Мөн Ray хөдөө орон нутагт аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
М.Дөл