Улаан-Овоотоос нүүрс олборлож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Улаан-Овоотоос нүүрс олборлож эхэллээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дахь Улаан-Овоотын ордод үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Професи Коал” компани нүүрснийхээ олборлолтоыг зогсоогоод байсан юм. Тэгвэл саяхнаас тус компани үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байсан.  Тэд  нүүрсээ зарах худалдан авагчаа олсон бөгөөд сард 30 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болжээ. “Професи Коал" компани нь 2010 оноос дээрх уурхайгаас нүүрс олборлох үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 55 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж