Д.Ганхуяг: Тийм асуудал байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг: Тийм асуудал байхгүй

Нефть импортлогчид А-92 бензиний борлуулалтаас литр тутамд 83 төгрөг, дизель түлшний литр тутамд 153 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Энэ асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэх тухай дуулдаж буй.

Уул уурхайн сайд Д.Ганхуягаас энэ талаар тодруулахад “Нефть импортлогчдын хувьд асуудал хүндэрсэн зүйл байхгүй. Ирэх арванхоёрдугаар сард хойд хөрш А-92 авто бензинийхээ үнийг тонн тутамд 50 ам.доллараар буулгана” гэх тайлбар өглөө.

Гэхдээ Монгол Улс хойд хөршөөс нефтийн импортынхоо 90 гаруй хувийг импортолдог байсан ч “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр Хятад, БНСУ-аас тус бүр нефть импортолж хэрэглээгээ хангах болсон. Ингэснээр нефтийн хэрэглээнийхээ 28 хувийг “Роснефтиэс” хангадаг болсон билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж