УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан ч хойшлогдсоор ажлын цагийг дуусгалаа. Тиймээс өнөөдөр товлосон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цуцлагдаж байх шиг байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцоход бэлэн бай гэх үүргийг өгсөн тул зарим гишүүд хүлээсээр байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ын хариу, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариу, Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг тус бүр сонсох ёстой байсан юм.
Г.ДАРЬ