Сайд Л.Болд Серби улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд Серби улсад айлчилж байна

Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад
харилцааны сайд Иван Мркичийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Гадаад харилцааны сайд Л.Болдын Бүгд Найрамдах Серби Улсад хийх албан
ёсны айлчлал өнөөдөр буюу энэ сарын 8-нд эхэлж байна.

Айлчлалын
хүрээнд сайд Л.Болдыг Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд Ивица
Дачич хүлээн авч уулзана. Мөн тэрбээр Сербийн Гадаад харилцааны сайд
Иван Мркичтэй уулзан,  хэлэлцээ хийнэ. Гадаад харилцааны  сайдын албан
ёсны айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын иргэдийг
харилцан визнээс чөлөөлөх тухай” хэлэлцээр байгуулагдах юм. Айлчлалын
хүрээнд Сайд Л.Болд, Монголын ЭСЯ, Сербийн Худалдаа аж үйлдвэрийн
Танхимаас хамтран зохион байгуулах Монгол-Сербийн Бизнес Форумд оролцож
үг хэлэх бөгөөд Сербийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн томоохон парк хот
болох Нови Садад зочилж, Монгол-Сербийн уламжлалт найрсаг харилцааг
сэргээн хөгжүүлэхтэй холбогдсон олон чухал ажлыг эхлүүлэх, хөрс суурийг
нь тавих талаар санал солилцох юм.

Энэхүү айлчлал нь сүүлийн 21
жилийн хугацаанд зогсонги байсан хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах
эхлэл болж буйгаараа онцлогтой юм.     

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж