![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/adafedb2946aee79/9b5985799ae1035fbig.jpg)
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзах өргөдөлд татгалзсан хариу өгсөн байна. Р.Амаржаргал өргөдөлдөө “Ардчилсан намын Үндсэн дүрмийн үйлчилгээ зогсоод бараг гурван жил өнгөрлөө. Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн чадамжгүй боллоо. “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг тодорхойлдог байх үзэл баримтлалыг намын дүрэмд суулгах санаалчилга ор сураггүй боллоо. Нөхцөл байдал ийм байхад Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүсэж байна” гэсэн юм. Тодруулбал, өргөдлийн хариуд “Намын нүүр царай болсон, УИХ-д намаа төлөөлөн ажиллаж байгаа хүний тань хувьд өргөдлийг бид хүлээж авах боломжгүй” гэх хариу өгсөн байна.
Э.ЭНХ