УИХ дахь МАН-ын бүлэг ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэх нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй гэж үзэж байгаа төдийгүй энэхүү байр сууриараа шахаж байнгын хороодын бүрэлдэхүүнд багтах гишүүдийнхээ тоог нэмэх саналыг олонхийн бүлэгт тавиад байгаа юм. Цөөнхийн бүлгээс байнгын хороонд дээд тал нь дөрвөн гишүүн харьяалалтай байгаа юм. Энэ нь УИХ-ын Төсвийн байнгын хороо, бусад байнгын хороонд дээд тал нь 2-3 гишүүн л харьяалагдаж байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг байнгын хороонд 10, “Шударга ёс” эвслийн бүлгээс 4-5 гишүүн байнгын хороодод харьяалагдаж байгаа юм.
Сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарлаад байна.