Ш.Батхүү эхнэр, хүүхдээ гадаад руу явуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү эхнэр, хүүхдээ гадаад руу явуулжээ

“Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний
хохирол учруулсан, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн гэх хэрэг сэжиглэгдэн
саатуулагдаад буй “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү эхнэр,
хүүхдээ гадаад руу явуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнийг
Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас  зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэр,
ТӨХ-ны албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлж
байгаа ч шинжээчийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа юм. 

Ш.Батхүүгийн
өгч буй мэдүүлгээс хэргийг ганцаараа дааж гарах санаа цухалзаж байгаа ч
хуулийн байгууллага нарийвчлан шалгаж тогтоохоо мэдэгдээд буй. Хэрэв
тухайн үеийн ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсэг жинхэнэ болох нь тогтоогдвол энэ
хэрэгт олон хүн холбогдон шалгуулах болоод байгаа юм.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж