Говьсүмбэр аймагт томуугийн тархалт эрс нэмэгджээ | News.MN

Говьсүмбэр аймагт томуугийн тархалт эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Говьсүмбэр аймагт томуугийн тархалт эрс нэмэгджээ

Сар шинийн дараа нийслэлд томуу өвчин газар авч 0-5 насны хүүхдүүд хамгийн их өртөж буй. Зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт томуу өвчний тархалт их байгаа гэнэ. Тухайлбал Говьсүмбэр аймагт томуугийн тархалт эрс нэмэгдэн аймгийн нэгдсэн эмнэлэг нэмж хүн хүлээж авах ямар ч боломжгүй болжээ.Тус эмнэлгийн ариун цэврийн өрөөнөөс бусад бүх өрөөнд өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Ирэх даваа гариг хүртэл байдлыг ажиглаад тархалт буурахгүй бол хөл хорио тогтоох  арга хэмжээ авах эсэхийг аймгийн Онцгой байдлын комисс шийдэх аж.
Х.Хангал 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж