
Алаг нүдэнгүүдийн хамтлаг гэгддэг “Х-Түц” хамтлагийхан “АПУ” компанийн өргөтгөсөн үйлдвэрийн нээлтэд уригдсан байв. Хамтлагийн тулгын гурван чулуу Одноо, Аглуу, Онон нар хэдийгээр хамтлагтаа ахмадын тоонд цохиж явдаг ч одоог хүртэл залуухан сайхан харагддаг. Тус ёслолын арга хэмжээнд Одноо сарнайн ягаан торгомсог хослол, сувдаар гоёсон нь түүнийг улам бүр залуухан харагдуулж байсан шүү. Арга ч үгүй биз, өөрөөсөө 14 насаар дүү залуутай гэр бүл болсон жүжигчин бүсгүй гадаад үзэмжиндээ нэлээд анхаарахгүй бол болохгүй ээ.
Г.Даша