KFC рестораны хамт олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг урин өөрсдийн орчин үеийн тоноглол бүхий ресторанаа танилцуулж, KFC-ийг шинэ, түргэн шуурхай үйлчлүүлэгчиддээ хүргэдгээ танилцуулсан юм. Ресторан тусгай бэлтгэгдсэн тогооч нарын ур чадвар, KFC-ийг олон улсын стандарттай хоршин хэрэглэгчид хүрдэг юм байна. Өөрөөр хэлбэл, KFC сүлжээ нь дэлхийн 120 гаруй орны бүх салбар нэг стандартаар бүтээгдэхүүнээ боловсруулдаг, нэг стандартын шаардлагатай. Жишээлбэл, тахиаг шарснаас хойш 15 минутын дотор зарагдахгүй бол шууд хаях буюу хэрэглэгчид борлуулж болохгүй гэсэн зарчим баримтална. Түүгээр зогсохгүй бүтээгдэхүүн бүр шинэ, стандарт нормтой байдаг гэдгийг KFC рестораны менежер Д.Ганбат онцолж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ, “KFC нь тахиагаа өдөр бүр өөрийн ресторандаа цаг тутамд шинээр бэлтгэдэг уламжлалтай учраас манай хоол шинэхэн, дурламаар амттай байж чаддаг. Тогооч нар хоолоо хамгийн шинэхэн байдлаар хэрэглэгчдэд хүргэх олон улсын стандартыг мөрддөг учраас үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг” гэлээ.
Рестораны ариун цэврийн хувьд ч мөн л стандарттай. Рестораны гал тогоонд зураг авах, бичлэг хийхийг хориглох, үс ил гаргахгүй байх, гараа тогтмол угааж байх, хогийн сав нь хүний гар хүрэхгүйгээр тоноглогдсон, тахиагаа шарах тосоо цаг тутамд шалгаж байх гээд KFC олон улсын салбаруудад хэрэглэгдэг нэгэн ижил стандарттай. Тогооч нараа тусгай сургалтанд нэг сарын хугацаанд хамруулж, бэлтгэдэг нь тус рестораны давуу тал юм байна. Энэ бүхэн KFC-ийг зорих эхний шалтгаан юм. Үүнээс гадна оюутнуудын цагийн ажлыг дэмжих зорилгоор 23 оюутныг цагийн ажил хийлгэдэг бөгөөд тун удахгүй шинэ салбар нээх учраас нэмж 50 гаруй цагийн ажил шинээр бий болно гэдгийг KFC ресторын удирдлагууд хэлж байлаа. Тиймээс нэг сарын өмнө тогооч, рестораны ажилчдаа бэлтгэж, тусгай мэрэгжилтнээр хичээл заалгаж, сургалтанд хамруулах ажлаа эхлүүлжээ.
KFC зорих дараагийн нэг шалтгаан бол тохилог орчин. Хоол, ялангуяа тав тухыг эрхэмлэх дуртай монголчуудын хувьд түргэн хоолны газар ч гэсэн нэг удаад 180 хүнд зэрэг үйлчлэх боломжтой өндөр хурдны Wi-Fi, гар утас цэнэглэх, фото зургийн бүхээг, Eye-click интерактив тоглоом зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүүхдийн тоглоомын талбайтай гээд гэр бүл, найз нөхдийн хамт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх таатай орчныг KFC-ийнхэн сонгожээ. Ялангуяа амралтын өдрүүд бидний хамгийн ачаалалтай үе байдаг гэж KFC рестораны менежер Д.Ганбат ярьж байсан юм.
KFC нь Хурандаа Сандерсын 70 гаруй жилийн өмнө бүтээсэн Кэнтакигийн Шарсан тахиагаараа алдартай. KFC-ийн анхны ресторанд тусгайлан сургасан тогооч нар 70 жилийн тэртээ Хурандаа Сандерсын бий болгосон үндсэн жорын дагуу хоолоо бэлтгэж, халуун дулаан уур амьсгал бүхий элбэг дэлбэг хоолыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог урт удаан хугацааны уламжлалыг дэлхийн 120 гаруй орон үргэлжлүүлсээр байгаа юм. Өдөрт 100 гаруй сая хэрэглэгчийн тоог монголын хэрэглэгчидээр нэмэгдүүлэх боломжийг “Таван Богд Групп” санаачилсан байна. Тус групп таван жилийн дотор 15 салбарыг нийслэлд нээж, үйлчилгээний шинэ хэлбэр болох Drive-Thru буюу Авто KFC-ийг төлөвлөөд байгаа аж.
“Таван Богд Групп” нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлах эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, 2013 онд харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж байгаагийн нэг нь дэлхийн 120 гаруй орын сая сая хэрэглэгчийн амтархан идэх дуртай KFC сүлжээ ресторан юм. Цаашид хэрэгчлэгчиддээ үйлчилгээгээ ойртуулахын тулд нийслэлд 15 салбараа нээх юм байна.