“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хуралдана. Эл хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай, “Автобус-1” ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх, Баянзүрх дүүргийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай хэлэлцэх ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж