Хятадын технологийн салбарын томоохон компани болох Lenovo-гийн орлого өнгөрсөн жилийнхээс 36 хувиар өссөн байна. Өнгөрсөн 7-8-р сарын хоород тус компанийн орлого 220 сая доллараар хэмжигдэж байгаа юм. Тус компанийн борлуулалт өсөх болсон нэгэн том шалтгаан нь ухаалаг утас болон таблетийн борлуулалт нь огцом өссөнтэй холбоотой аж. Хэдийгээр дэлхийн зах зээлд суурин компьютерийн борлуулалт огцом унаад байсан ч дотоодын зах зээлдээ суурин компьютерийн салбарт томоохон тоглогчийн нэг хэвээр байгаа билээ. Тус компани сүүлийн гурван сарын дотор анх удаагаа ухаалаг утасны борлуулалтаа 78 хувиар өсгөсөн бол 2,3 сая таблетийг өнгөрсөн есдүгээр сарын сүүл гэхэд борлуулсан байна. “Lenovo бол дэлхийн зах зээлд дангаараа суурин компьютер үйлдвэрлэдэггүй компани. Гэхдээ сүүлийн үед хэрэглээ нь нэмэгдээх болсон ухаалаг утас болон таблетийн эрэлт нь манай компанийг дэлхийн томоохон компанийн эгнээнд аваачихад хангалттай үзүүлэлт болсон” гэж Lenovo компанийн ерөнхий захирал Ян Юаншинг ярьжээ. Тус компани өнгөрсөн жилээс зах зээлээ сайжруулах бодлого хэрэгжүүлж үр дүнд нь ийм үр дүнд хүрсэн гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Б.СҮХ