
Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөл оролцох юм.
Нээлттэй хэлэлцүүлгийн зорилго нь Цагдан хорих байранд хоригдсон этгээдийн зүгээс өлсгөлөн зарлах явцад гарч буй хүндрэлийг зохион байгуулалтын болон эрх зүйн зохицуулалтаар шинэчлэхэд эрдэмтэн, судлаачид, хууль хяналтын байгууллагуудын саналыг үндэслэл болгон практик талаас нь харьцуулан хэлэлцүүлж цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналыг “Цагдан хорих байранд өлсгөлөн зарлах явцад мөрдөх журам”-ын төсөлд тусгаж мөн саналуудыг нэгтгэн товхимол гаргахаар төлөвлөөд байна гэж ШШГЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.