Эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2013 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цагаас 11 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн зарим газраар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Ү
үлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 6-8 градус хүйтэн байна. Маргааш оройдоо хүйтний эрч эрс чангарна.

2013 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус,өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж