БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе өнгөрөгч мягмар гаригт /11.05/ Их Британи улсад айлчилж, Хатан Хаан II Елезаветатай үдийн зоог барьжээ. Энэ жил Солонгос, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 130 жилийн ой тохиож буй. БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе Хатан Хаан II Елезаветийн урилгаар тус улсад айлчилж байна. /11.5-8/. Энэ удаагийн айлчлалын нэг онцлог нь Пак Гын Хе Хатан хаан II Елезаветатай үдийн зоог барьсан явдал. Английн Хатан хаан II Елезавет есөн жилийн дараа анх удаагаа гадаадын төрийн тэргүүнийг хүлээн авч буй нь Пак Гын Хе ерөнхийлөгч боллоо. Энэхүү уулзалтад 160 гаруй хүндтэй зочид уригдсан байна. Уулзалт гурван цаг орчим болжээ.
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе Их Британи улс дахь айлчлалаа маргааш өндөрлүүлж, Белги улсыг зорих ажээ. Пак Гын Хе-гийн Их Британи улсад хийж буй айлчлалын фото агшнаас хүргэж байна.
Гэрэл зургийг www.korea.net сайтаас авав. Айлчлалын дэлгэрэнгүй фото агшинг ЭНД-ээс үзнэ үү.
Ч.ШАРХҮҮ