Отгонтэнгэр, Хан Хэнтийн хамгаалагч нарт машин бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэр, Хан Хэнтийн хамгаалагч нарт машин бэлэглэв

Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад өнөөдөр БОНХЯ-наас пургон машин өгчээ. Пургон машины түлхүүрийг гардуулах үедээ БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Ж.Батболд  “Б
айгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалахад Улсын тусгай хамгаалалттай газрынхны оруулж буй хувь
нэмэр их. Монгол орны
нийт
газар нутгийн 17,4 хувь, 99 тусгай хамгаалалттай газруудыг хамарсан  Хамгаалалтын 31 захиргаанд 350 гаруй байгаль
хамгаалагч ажиллаж байна” хэмээн
өгүүллээ.

Сүүлийн жилүүдэд тусгай хамгаалалттай
газар нутгуудын хэмжээ нэмэгдэж,
өргөжин тэлэхийн хирээр
эдгээр газруудын менежментийг сайжруулах, хамгаалалтын
үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал энэ тэргүүн тавигдах болжээ. Тиймээс салбарын яамны зүгээс цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах гэнэ. Энэ
удаа Отгонтэнгэр, Хан Х
өхийн нуруу, Хан Хэнтий, Улаан тайга, Монгол Алтайн Улсын тусгай
хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаад, Их газрын чул
уу, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт
газрын аамгаалалтын захиргаанд шинэ дургон 
машин бэлэглэсэн байна. Энэ онд нийтдээ 11 хамгаалалтын захиргаанд
пургон машин
өгөх ажээ.


Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж