Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар СЕХ-нд хандана

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар СЕХ-нд хандана

УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн маргаан жил гаруйн хугацаанд үргэлжилж шүүхээс МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын долоо ухуулагч, шадар туслахад хариуцлага тооцсон. Мөн мөнгө тараасан талаарх мэдээллийг үнэн зөвөөр өгсөн иргэдэд тараасан мөнгийг 10 дахин нугалж төлөх асуудлыг ч СЕХ шийдвэрлээд буй. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар СЕХ-нд хандахаар болжээ.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодруулахад “СЕХ АН-аас өргөдөл өгөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу  асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс АН-аас ойрын өдрүүдэд СЕХ-зд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх өргөдлөө өгнө. СЕХ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 34-т заасны дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой. СЕХ өргөдөл өгсний дараа шалгах шаардлагатай бол хоёр, жирийн үед сарын хугацаанд өргөдөл гомдлыг авч хэлэлцдэг. Үүний дагуу өргөдөл өгсний дараа асуудлыг шийдвэрлэж өгөх байх” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж