
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодруулахад “СЕХ АН-аас өргөдөл өгөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс АН-аас ойрын өдрүүдэд СЕХ-зд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх өргөдлөө өгнө. СЕХ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 34-т заасны дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой. СЕХ өргөдөл өгсний дараа шалгах шаардлагатай бол хоёр, жирийн үед сарын хугацаанд өргөдөл гомдлыг авч хэлэлцдэг. Үүний дагуу өргөдөл өгсний дараа асуудлыг шийдвэрлэж өгөх байх” гэлээ.
Ш.ЧИМЭГ