М.Энхболд намын дарга болохын өмнө “Би намын дарга болбол МАХН-ыг арчин хаяж, АН-тай хамтарсан засаг байгуулж чадна. Ийм тохиролцоог хэдийнэ хийчихсэн байгаа. Надаас өөр хүн чадахгүй шүү" хэмээн намынхантайгаа тохироо хийсэн тухай хэвлэл мэдээллийнхэн бичиж байгаа. МАН нь Засгийн газарт орох тухай яриаг оргүй зүйл бишээ гэдгийг "Шинэчлэлийн хороо"-ныхон өнөөдрийн хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр бараг л баталчихсан. Тус хорооноос зарласан хэвлэлийн хурлынхаа үеэр Т.Аюурсайхан “МАН нь Засгийн газарт орох асуудал байж болохгүй. Бид хүчтэй сөрөг хүчин байх ёстой” гэдгийг ярианыхаа дундуур хэлсэн юм. Энэхүү үгийг яагаад унагасан талаар түүнээс тодруулахад “Намын удирдлагын хувьд цаашид зөвшилцөл рүү явах хандлага ажиглагдаж байна. Засгийн бодлого үйл ажиллагаа шүүмжлэл дагуулж буй үед Засгийн газарт орно гэсэн зүйл байж болохгүй” гэсэн юм. Ийнхүү намын дотор яригдаж байсан МАН засагт орох нь гэх яриа савнаасаа хальж эхэллээ.
Э.ЭНХ