Нийтийн тээврийн чиглэлийг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн чиглэлийг өөрчиллөө

Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын ажил ид єрнєж байгаа тул нийтийн тээврийн зарим чиглэлийн маршрутыг өөрчилжээ. Тухайлбал, М:22 "Сонсголон", М:2б "МУИС-Таван шар", М:17 "Орбит-40 мянгат", М:37 "Нарангийн гол-Ард кино театр" зэрэг чиглэлийн автобус баруунаас ирэхдээ X хорооллын буудалд зогсоод, уулзвараар буцаж эргэн Саппорогийн уулзвараар III, IV хороолол руу єгсєж хорооллын голын замаар явж Амарсанаагийн гудамжаар уруудан Энхтайваны єргєн чєлєєнд орно.

Зvvн зүгээс ирэхдээ Баруун дєрвєн замын уулзвараас Амарсанаа, Жалханз хутагт Дамдинбазар, Дилавхутагт Жамсранжавын гудамжаар явж, Гэмтлийн эмнэлгийн урд уулзвараар уруудан Саппорогийн уулзвар хvрч vндсэн чиглэлээр явна.

М:23 "Зvvн салаа-XIII хороолол-Зах", М:32 "Чулуун овоо-Ботаник" чиглэлийн автобус Х хорооллын буудалд зогсоод уулзвараар баруун гар тийш эргэн Нарны зам руу (Гермес тєв) орж вокзалаар тойрон Магсаржавын гудамжаар єгсєн “ТБД Андууд” буудал хvрч Сєvлийн гудамжаар Энхтайваны єргєн чєлєєнд орж vндсэн чиглэлээр явна.

Мєн Улаанхуарангаас IV хороолол чиглэлийн автобусууд зvvнээс ирэхдээ Амарсанаа, Жалханз хутагт Дамдинбазар, Дилавхутагт Жамсранжавын гудамжаар явж баруун гар тийш эргэн Энэбишийн гудамжинд ороод, буцаж Амарсанаагийн гудамжаар уруудан vндсэн чиглэлдээ явах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж