Хэрэв эхнэр нь эгчмэд бол яах вэ…

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Хэрэв эхнэр нь эгчмэд бол яах вэ…

Залуухан хар хүү, дөч гарсан эмэгтэйтэй хамтран амьдрах нь ховор тохиолдол. Яагаад? Яагаад гэвэл залуухан эхнэр, ахимаг нөхрийг нийгэм илүүтэй хүлээн зөвшөөрч бүр уламжлал болчихсон төлийгүй илүү ухаалаг, нийцтэй харагддаг. Үүнийг эмэгтэй хүн амархан хөгширдөг, энэ нь нүдэнд ил харагддаг гэх зэргээр эндүү ойлгох хэрэггүй шүү.

Ер нь эрчүүдийг “ямар амжилтад хүрсэн” гэдгээр нь дүгнэж ирсэн бол харин эмэгтэйчүүдийн хувьд “Чи ямар харагдаж байна” гэдэгт илүү анхаарал хандуулдаг. Тийм болохоор залуухан хар хүү ахимаг эмэгтэйтэй амьдралаа холбоход гайхаад байх зүйл үгүй. Өөрөөсөө арван насаар дүү нөхөртөө байлаа ч эхнэр нь урьдын адил жавхаалаг байж яагаад болохгүй гэж.

Ямар эрчүүд ахимаг насны эмэгтэйг сонирхдог вэ.
– Ээжийн эрх хүү. Хоёр дахь халамжит ”ээж”-тэй болохыг мөрөөдөгч.
– Секс-шавь. Туршлагатай эмэгтэйгээс суралцахыг хүсэгч.
– Залуухан, боловсролтой мөрөөдөгч. Оюутны сонин хачинг хуваалцах дуртай, “чихээрээ” дурлагч нэгэн.

Эгчмэд эхнэрт зөвлөхөд
Балчир нөхөртөө алхам бүрийг нь нэгбүрчлэн зааж сургах гэж зүтгэх хэрэггүй. Эд материалын тал дээр бүр ч дэмий шүү. Хэдий тэр туршлага багатай, гэнэн хонгор нэгэн байлаа ч түүнд өрхийн тэргүүн гэдгээ мэдрэх боломжийг олгох нь дээр. Та нар байр худалдаж авах уу, эсвэл хадгаламжид мөнгөө байршуулах уу гэдгийг тэр л бие даан шийдэг. Хэдий та амьдралынхаа туршид хөлс хүчээ шавхан цуглуулсан байлаа ч энэ тухай сануулах гэж зүтгэх хэрэггүй. Тэр “жаал хүү биш, харин нөхөр” гэдгээ өөртөө нотлож, түүгээрээ бахархахын тулд бүгдийг зохих ёсоор хийнэ гэдэгт итгэх хэрэгтэй.

Залуу нөхөрт зөвлөхөд
Эхнэрээ байнга “сайхан, хөөрхөн” байна хэмээн магтаж урам хайрлаж байх хэрэгтэй. Эхнэр тань гаднаа хэдий итгэлтэй мэт дүр үзүүлэвч дотор сэтгэлийнхээ гүнд үргэлж хямарч байдаг юм шүү. “Хэдэн жилийн дараа намайг хаях л болно доо” гэсэн эмзэглэл сэтгэлийг нь байнга зовоож байдаг юм. Эхнэртээ өөр бусад эмэгтэйчүүдийн тухай улиг болтол яриад байх хэрэггүй. Ингэснээр та эхнэрийнхээ хардалтын “дарамт”-аас өөрийгөө чөлөөлж чадах болно.

Ямар эмэгтэйчүүд өөрөөсөө залуу нөхрийг сонгодог вэ?
– Эхийн хайр халамж үзүүлэх сонирхол бүхий зан авиртай эмэгтэйчүүд. Тэд хэн нэгнийг халамжлах “мөнхийн” хүсэлтэй байдаг.
– Сексийн өндөр мэдрэмжтэй эмэгтэйчүүд. Сексийн хувьд тэд гучин насандаа л дөнгөж “боловсорч гүйцдэг” гэх. Харин экс нөхрийнх нь хувьд сексийн оргил үе нь хэдийнэ өнгөрсөн байдаг.
– Баян чинээлэг хатагтай нар. Тэдний хүрээлэлд залуухан нөхөр одоо ид моод болж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж