СЕХ олон улсын шагналд нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

СЕХ олон улсын шагналд нэр дэвшжээ

Английн Лондон хотод төвтэй Олон улсын парламент судлалын Төвийн Сонгуулийн сүлжээнээс жил бүр Олон улсын сонгуулийн шагнал олгодог билээ.  Энэхүү нэр хүндтэй шагналыг сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх, ил тод, шударга сонгууль зохион байгуулахад оруулсан хувь нэмэр, үйл ажиллагааг нь үнэлж олон улсын сонгуулийн байгууллага, тэдгээрийн удирдлагад олгодог уламжлалттай юм байна.
    
Энэ удаа олон улсын сонгуулийн шагналын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” номинацад нэр  дэвшсэн олон улсын сонгуулийн байгууллагуудаас  шувтаргад нь  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо болон АНУ-ын Флорида мужийн Серминол каунти шалгарсныг Олон улсын сонгуулийн шагналын хорооноос мэдэгдлээ.     Дээрх номинацийн эзнийг энэ оны арванхоёрдугаар сарын  4-ний өдөр Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо болох Олон улсын сонгуулийн асуудлаарх  долдугаар симпозиумын үеэр зарлах юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж