
Энэ удаа олон улсын сонгуулийн шагналын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” номинацад нэр дэвшсэн олон улсын сонгуулийн байгууллагуудаас шувтаргад нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо болон АНУ-ын Флорида мужийн Серминол каунти шалгарсныг Олон улсын сонгуулийн шагналын хорооноос мэдэгдлээ. Дээрх номинацийн эзнийг энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо болох Олон улсын сонгуулийн асуудлаарх долдугаар симпозиумын үеэр зарлах юм байна.
Ш.ЧИМЭГ