Зэсийн үнэ өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ өсөх хандлагатай байна

Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735  ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ.

Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ нэмэгдэж, нэг тонн нь 7150 ам.долларт хүрнэ гэж Barclays санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Мөн ирэх жил нэг тонн зэсийн үнэ 6750 ам.долларт хүрнэ гэж тэд үзжээ.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж