Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх санал дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх санал дэмжигдлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,
соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын
2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн
тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн
хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь
МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх
санал олонхийн дэмжлэг хүлээлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014
оны төсөлд цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин,
тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө
үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн байр суурь барьж
байсан нь ийнхүү байнгын хорооноос дэмжлэг хүлээлээ. Хэрэв дээрх санал
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээвэл ирэх онд цалин,
тэтгэврийг 30 хувиар нэмэх боломжтой болох юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж