Ижийдээ захидал бичээрэй” уралдааны шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ижийдээ захидал бичээрэй” уралдааны шилдгүүд тодорлоо

МҮОНРТ-ээс «Ижийдээ захидал бичээрэй»
шилдэг захидлын уралдааныг дөрөв дэх жилдээ  амжилттай зохион
байгууллаа. Тус уралдаанд 2700 орчим захидал ирсэн бөгөөд оролцогчдын
хамгийн бага нь зургаа, хамгийн ахмад нь 83 настай буурай байлаа. Уг
захидлын шилдгийг тодруулах гала концерт өчигдөр Аса циркт болсон юм.
Энэ үеэр шилдэг арван захидлыг мэргэжлийн жүжигчин, нэвтрүүлэгчид уншиж
олны хүртээл болгож,  эхний 20 захидлын эздэд шагналыг нь гардууллаа. 
Мөн энэ үеэр тус циркийн уран бүтээлчид шилдэг бүтээлээсээ сонирхуулж, 
“Хурд” хамтлаг, МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа, МУГЖ С.Жавхлан тэргүүтэй
уран бүтээлчид ая дуугаа өргөсөн.  Уралдааны үеэр гавьяат С.Жавхлан “Би
энэ уралдааныг бие сэтгэлээрээ дэмжиж  “Дэлхий ээж тандаа” гэсэн захидал
бичих байсан.  Бидэнд нар сар, байгаль дэлхий, авьяас билэг, эх нутаг
энэ бүгдийг дэлхий ээж л хайрласан.  Гэвч бид дэлхий ээжийнхээ элгийг
цөмөлж, хайр найргүй хандаж байна. Дэлхий ээжээсээ бид хангалттай авсан.
Одоо эргүүлэн өгөх цаг болсон. 2050 он гэхэд ээж таныхаа бидэнд
хайрласан сүү шиг булаг шандыг  тэр л хэвээр дахин сэргээх болно” гэсэн
санаатай захидал бичиж байсан. Гэхдээ уралдаанд оролцож амжаагүй гэдгээ
үзэгч олондоо дуулгасан юм. Тус уралдааны тэргүүн байранд хөгжмийн
зохиолч  н.Баатарсүхийн захидал шалгарч нэг сая төгрөгийн  урамшуулал
хүртэж Ж.Болороо,  н.Алтанцэцэг нарын захидал удаалсан юм. Дамрамд
сонирхуулахад,дээрх уралдаанд ирсэн  шилдэг 100 захидлаар «Интер пресс»
хэвлэлийн компани ном хэвлүүлэх юм байна.
Б.Анхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж