Эрик Парадо лекц уншина

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Эрик Парадо лекц уншина

Чили улсын Сангийн сайдын зөвлөх асан, Чилийн Сангийн яамны олон улсын санхүүгийн зохицуулагч асан Эрик Парадо Монголд иржээ. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдал” сэдэвт чөлөөт уулзалтыг маргааш зохион байгуулах ажээ. МУИС-ийн Эдийн засгийн сургууль дээр болох бөгөөд уулзалтад оролцохыг хүсэгчдийг өнөөдөр 15 цаг хүртэл бүртгэх юм байна. Уулзалтыг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж