
Хуульд зааснаар ирэх оны төсвийн төслийг УИХ арваннэгдүгээр сарын 15-ний дотор багтаан батлах ёстой. Өөрөөр хэлбэл тэдэнд есхөн хоног үлдээд байгаа юм. Эс чадвал УИХ тарах ёстой юм. Цаг хугацаандаа багтаж 2014 оны төсвийн төслийг батлахын тулд УИХ-ын гишүүд нэлээд чардайн ажиллаж байгаа сураг дуулдлаа. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд тэд ирэх оны төсвийн төслийг нухсаар барсан бол ажлын өдрүүдэд өдөр, шөнөгүй сууж ажиллаж байгаа гэнэ.
Гол нь тойргийнхноо ялгаварлалгүй тэгш хандаж хэрэгцээтэй газарт нь хөрөнгө оруулалтаа суулгаж, хэрэгцээгүй зардлаа танаасай билээ. Тэр тусмаа өөрсдийнхөө зардлыг бууруулчихвал бүр сайн байгаа юм. Харин тийм эр зориг энэ 76 гишүүнд байна уу, үгүй юу, харж л байя.
Г.ШАРХҮҮ