Canali брэнд нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Canali брэнд нээлтээ хийлээ

Дэлхийн манлайлагч, бүтээлч, хүчирхэг эрчүүдийн гоёл, Италийн тансаг зэрэглэлийн CANALI брэнд Ханбүргэдэй их дэлгүүртэй хамтран Монгол дахь дэлгүүрийнхээ албан ёсны нээлтийг хийлээ. Нээлтийн арга хэмжээнд оролцохоор тус брэндийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал Лоренс Лайм, Ази номхон далайн бүсийн худалдааны менежер Жесика Пилети нар хүрэлцэн ирсэн юм. Мөн тус арга хэмжээнд улс төр, бизнесийн хүрээнийхэн болон Ханбүргэдэй их дэлгүүрээр үйлчлүүлдэг эрхэм хүндтэй хатагтай ноёд уригдан оролцлоо.

Уг брэндийн талаар товч дурьдвал тэртээ 1934 онд ах дүү Жованни болон Жакомо Канали нар Италийн Брианца мужид жижиг үйлдвэрээ нээснээсээ эхлэн дэлхийн тавцанд Итали загварыг таниулж, CANALI хэмээх нэр эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, зэрэг зиндаа, нэр хүндийн илэрхийлэл нь болсон. Зөвхөн нэг жишээг дурьдахад л АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сенатын гишүүн болсон цагаасаа эхлэн CANALI брэндийн хослол болон хүрмээр дэгжирхдэг. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нөлөө бүхий улс төрчид, шилдэг бизнесменүүдээс эхлэн нэр цуутай одууд Canali брэндийн уран нарийн хийц, чанарыг нь сайшаан хэрэглэдэг.

Тус брэндийн бүтээгдэхүүн нь 100% Италид үйлдвэрлэгддэг бөгөөд үргэлжийн шинэлэг загвар, дээд зэргийн чанараараа ялгардаг байна. Ийнхүү дэлхий дахинд нэр хүндтэй Canali брэнд Ханбүргэдэй их дэлгүүрт салбараа нээлээ.














NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж