Доорх зургуудыг
АНУ-ын сансарын нисгэгч Кэрин Найберг Олон Улсын Сансарын Станцаас (ОУСС) ѳнгѳрсѳн
7-р сард авсан байна. Эхний зургийн дээр харанхуй тэнгэрт 7 бурхан (шанага 7)
одны ордын одод, доор нь дэлхийн маань шѳнийн талд олон хотуудын гэрэл харагдаж
байна. Дэлхийн гадрага шѳнѳ гэхэд харьцангуй гэрэлтэй харагдаж байгаа нь нарны
гэрэл саран дээр ойгоод гэрэлтүүлж байгаагийнх. Тэр ногоон-шар туяа нь агаар
мандалын нилээн ѳндѳрт явагддаг фотохимийн урвалаас үүдэлтэй ба харин зургийн
зүүн дээд талд байгаа саарал зүйл нь ОУСС ын нарны цэнэг хураагуурын үзүүр
нь.
7 бурханаас
гадна маралын одны орд мѳн мичидийн одны бѳѳгнѳрлийн гайхалтай зургуудыг бас
авсан байна
Маралын одны
орд. Зохиогч: НАСА
Мичидийн одны
бѳѳгнѳрѳл. Зохиогч: NASA
Кэрин Найберг
нь ОУСС дээр 5 сар орчим ажилласан бѳгѳѳд тун удахгүй 5 хоногийн дараа
газардана.
Эх сурвалж: http://odonoron.wordpress.com/