“Эрдэнэт”-д шахсан барааны үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-д шахсан барааны үзэсгэлэн гарна

“Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 1.7 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй бараа байгаа  юм байна. 

Тус үйлдвэрийн удирдлагуудын зүгээс агуулахад нь байгаа, ашиглах боломжгүй, ашиглагдаагүй барааг хэн хэзээ шахсан бэ гэдгийг олон нийтэд харуулах үүднээс үзэсгэлэн гаргахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  “Эрдэнэт”-үйлдвэр нь олон жилийн туршид үе үеийн томчуулын шахааны бараа нийлүүлдэг, тэндээс асар их ашиг олдог ганц газар нь  байсан. Тэгвэл энэхүү үзэсгэлэнгээс  аль компани “Эрдэнэт”-эд  ямар үнээр юу шахсаныг олж мэдэх боломжтой болох нь.

Эрдэнэт” үйлдвэр нь жилд 300-350 орчим тэрбум төгрөгийн бараа материал татдаг байна. 2011 онд 299 тэрбум төгрөгийн бараа татаж байсан бол 2012 оны сүүлээр 315 тэрбум төгрөгийн бараа татжээ.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж