"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх нь" сургалтыг “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ээс өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.
Сургалтанд тусгай сургууль, цэцэрлэгийн 280 гаруй багш хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гарын доорх материалаар хэрхэн хичээлийн хэрэгсэл бэлдэж болох, зургийн хичээлээр хүүхдийг хэрхэн хөгжүүлэх зэрэг олон арга зүйн дадлага олж авсан байна. Тухайлбал, нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн арга зүйч Б.Бат-Оюун “Мэргэжлээрээ олон жил ажилласан багш нараас суралцах зүйл их байлаа. Энэ удаагийн сургалтаар олон зүйлийг мэдэж, авлаа” гэж тодотгосон юм.
Г.ДАРЬ