Дэлхийн банк эдийн засгийн бодлогоо чангатгахыг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк эдийн засгийн бодлогоо чангатгахыг зөвлөлөө

Дэлхийн банкнаас хагас жил тутамд гаргадаг Монголын эдийн засгийн улирлын тоймд Монгол Улс эдийн засгийн бодлогоо чангатгах ёстойг сануулжээ. Тус тайланд “…Монгол Улс нь Оюутолгойн үйлдвэрлэл болон түүнтэй холбогдсон эдийн засгийг өргөжүүлэх бодлого нь 2013 оны эдийн засгийг хоёр оронтой тоонд барьж байгаа ч урсгал дасны алдагдал ДНБ-ний 30 хувьд хүрэх хандлага ажиглагдаж байна. Баялаг хэдийгээр өсч байгаа ч эрдэс баялагын сул экспорттойг харуулж байгаа бөгөөд 2011 оноос импортын эрэлтийг өсгөсөнөөс үүдэлтэй юм… Хэдийгээр төсвийн тогтвортой байдлын хуулиар хоёр оронтой тоонд барих гэж хичээж байгаа ч Чингис бондоор улсын хөрөнгө оруулалттай төслүүдийг их хэмжээгээр санхүүжүүлж байгаа нь 2013, 2014 онд тэлэлт их хэвээр байна. Монгол Улс нь төсвийн алдагдлыг ДНБ-ны хоёр хувьд барьдаг ч Хөгжлийн банкны зарцуулалт, төсвийн алдагдлаас болж 2013 онд ДНБ-ний 12 хувийг эзлэхээр байна” гэжээ. Энэхүү тайланд Монгол Улс эдийн засгийн болон мөнгөний бодлогоо чангатгахгүйгээр эдийн засгийн өсөлтөө тогтвортой хангаж чадахгүй гэдгийг онцолжээ.

 “Монгол Улсын Засгийн газар эдийн засагт хамгийн их нөлөөг үзүүлэх хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулж байгаа бол Засгийн газар нь эдийн засгийн тогтортой байдлыг хадгалах ёстой. Тогтвортой биш байдаг дэлхийн эдийн засгийн орчинд Монгол Улс эдийн засгийн ганцхан чиглэлээр хөгжих нь эдийн засгийг тогтворгүй байлгах нэг том хүчин зүйл болно. Энэ нь бизнес эрхлэгч болоод нийгмийн хамгийн доод төвшинд ч сөрөг үзүүлэлт болон очих юм” гэж Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс ярьжээ. Дэлхийн банкнаас Монгол Банкны зээлийн үлдэгдэл нэг жилийн дотор 62 хувиар өссөнийг дурьдсан байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж