
МАН Их хурал, Бага хурлаа хийн бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулснаар шинэ удирдлагатай болоод байгаа. МАН-ын даргаар томилогдсон УИХ-ын дэд дарга М.Энхболд дарга болсон даруйдаа тамгаа гардаж авсан бол нарийн бичгийн дарга нар өнөөдрөөс ажлаа хүлээж авчээ. Тухайлбал, МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Х.Булгантуяа МАН-ын орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатараас ажлаа хүлээн авчээ.
Г.ДАРЬ