“Хөлтрөг” аймшгийн кино биш

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

“Хөлтрөг” аймшгийн кино биш

“Хөлтрөг” уран киноны уран бүтээлчид өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хуралд уг бүтээлийн жүжигчид, найруулагч, туслахууд, нүүр хувиргагчид гээд олон уран бүтээлч оролцсон юм.

Олон нийтийн дунд “Хөлтрөг”-ийг аймшгийн киноны төрөлд хамаарна хэмээн ярьж байгаа ч уран бүтээлчдийн зүгээс “Хүний амьдралд тулгарч болох далд ертөнцийг өгүүлсэн сэтгэхүйн драм” гэж тодорхойлов.

Зураг авалтад ихэвчлэн дэнгийн гэрэл ашигласан тул уран бүтээлчдээс илүү чадвар, тэвчээр шаардсан тухай тэд мөн сонирхуулж ярина лээ. Нүүр хувиргалт их шаардсан кино тул энэ тал дээр бусад бүтээлтэй харьцуулахад анхаарал илүү хандуулсан талаар Ж.Оюундарь ярьсан бол жүжигчин Н.Ялалт “С.Болд-Эрдэнэ бид хоёр нэг ангийн оюутнууд. Тийм болохоор найзтайгаа хамтарч энэ бүтээл дээр ажилласандаа баяртай байгаа” гэлээ.

“Хөлтрөг” уран киноны нээлт арваннэгдүгээр сарын 08-ны баасан гаригт 15:00 цагаас “Тэнгис” кино театрт болох бол бусад кино театруудад мөн энэ өдрөөс эхлэн гарах ажээ.

Э.ТЭКҮ












NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж