
Дуучин Жастин Бибер бразиль охидыг гомдоожээ. Тэрээр Сан-Пауло хотноо цөөн тооны шүтэн бишрэгчдээ зориулан өндөр өртөгтэй “VIP Meet & Greet Experience” нэртэй тусгай уулзалт зохион байгуулсан аж. Гэвч Жастин Бибер шүтэн бишрэгчидтэйгээ уулзах тусгай өрөөнд дөнгөж царайгаа харуулчихаад л бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн гарч одсон байна. Харин Жастинтай биечлэн уулзахын тулд тус бүр нь 1287 ам.доллар төлсөн бразиль охид түүнд гомдож, зарим нь бүр үзэн ядсаар хоцорсон гэнэ.
Б.АНХТУЯА