10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо

Жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо

Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаар захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014” асуулга, хэлэлцүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 5-наас 14-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Мөн жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болгож, төсвийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг уламжлал болгохыг заажээ. Та бүхэн энэхүү захирамжийг бүрэн эхээр нь www.ulaanbaatar.mn цахим хуудасны захирамж, тогтоол гэсэн хэсгээс харж болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж