Завханаас Улаанбаатарт ирсэн шинэхэн оюутан түүнийг өдгөө үндэсний шигшээ багийн чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр шавиа болгон, бэлтгэн дасгалжуулж, өөрийнхөө гэрт хүртэл амьдруулж байсан гэдэг.
“Алдар” спорт хорооны бэлтгэлийн жилийн нээлт өнөөдөр болж, энэ үеэр улсын гарьд Б.Гончигдамба багшдаа төмөр хүлгийн түлхүүр гардуулсан юм. Шавь нараа сайн тамирчин болгохын төлөө хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулсан багшийнхаа хөдөлмөрийг үнэлэх нь залуу хүний хувьд үлгэр жишээ зан.
Залуу гарьд Б.Гончигдамбын хувьд анх 2011 оны наадамд тавын даваанд Дундговь аймгийн харьяат, аймгийн хурц арслан А.Алтанхуягтай тунаж барилдан давснаар улсын начин цолны болзол хангаж байжээ.