Пара байтын ДАШТ-нд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Пара байтын ДАШТ-нд оролцлоо

Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангконг хотноо өнөөдөр өндөрлөнө. Энэ сарын 1-нд эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 24 орны 254 тамирчин рекурв, компаунд төрлийн босоо болон W1, W2 ангилалаар өрсөлдөж байна. Манай улсаас эмэгтэй, эрэгтэй дөрвөн тамирчин рекурвийн /босоо/ төрөлд өрсөлдсөн бөгөөд баг тамирчдыг Монголын байт харвааны холбооны менежер Б.Цэцгээ ахалж байна.

Манай тамирчдаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,ОУХМ Д.Баатаржав, спортын мастер Б.Оюун-Эрдэнэ нар 1/8-д шалгарсан амжилтыг үзүүллээ. ОУХМ Д.Баатаржав урьдчилсан харваанд 588 оноогоор 20-р байрт /36 тамирчин/ шалгарч, 1/16-д Их Британы Кенни Алленг 6:4-өөр буулган авсан ч 1/8-д урьдчилсан харваанд 4-р байраар шалгарсан БНХАУ-ын тамирчинд 2:6-ийн харьцаагаар ялагджээ. Спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ урьдчилсан харваанд 420 оноо авч, 1/24-д Бразилийн Франциског 6:4-ийн харьцаагаар буулган авч, дэлхийн аваргын анхны хожлоо авлаа. Улмаар шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын тамирчинд 3:7-аар ялагджээ.

Мөн эмэгтэйчүүдийн рекурвийн /босоо/ урьдчилсан харваанд 25 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Б.Оюун-Эрдэнэ 578 онож, гуравдугаар байраар шалгарч, 1/16-д хийлж, 1/8-д АНУ-ын Лээ Фордод 6:4-ийн харьцаагаар ялагдлаа. Спортын мастер Б.Жавзмаа 517 оноогоор 16-р байраар шалгарч, 1/16-д Тайландын тамирчинд 6:4-ийн харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Өнөөдөр тэмцээний медальтнууд тодорно.



Сануулахад, Өнгөрөгч долоо хоногт Тайваны Тайпай хотноо өндөрлөсөн насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль, өсвөрийн тивийн аваргаас Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртэж, Монголын байт харвааны түүхэнд шинэ амжилтыг үзүүлээд байна. Фотог ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж