Микроавтобусны зарим чиглэлийг хаана

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Микроавтобусны зарим чиглэлийг хаана

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд чиглэлийн давхцлыг бууруулах, бага оврын автобусны хөдөлгөөнийг хотын төв замуудад хязгаарлах ажлыг нийслэлийн нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд бага оврын автобус үйлчилдэг туслах найман чиглэлийг хаах шийдвэрийг саяхан гаргажээ. Энэ шийдвэр энэ сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Их багтаамжийн автобус, цахилгаан тээврийн хэрэгслийн чиглэлүүдтэй давхцаж явдаг дээрх найман  чиглэлийг хааснаар 80 гаруй бага оврын автобус үйлчилгээнээс чөлөөлөгдөх юм. Морингийн даваа-Нисэх-Био,  Өндөр дэнж-Бөмбөгөр-Улаанхуаран, Ханын материал-Бөмбөгөр-Баянбүрдийн тойрог,  Улаанхуаран-Яармаг худалдаа, Чингис Соосэ-Их засаг их сургууль, Их тойруу,  Булгийн 20 дугаар  гудамж-Зам гүүрийн авто бааз-Улиастай чиглэлийн бага оврын автобусны үйлчилгээ  23-ны өдрөөс эхлэн хаагдах ажээ.   Мөн нийслэлийн Засаг дарга дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан шийдвэрээр бага оврын автобусны хөдөлгөөнийг ачаалал ихтэй гол замуудад хязгаарлах ажлыг мөн энэ сарын 26-аас эхлэн  хэрэгжүүлнэ.  Ийнхүү бага оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж, чиглэлүүдийг хэсэгчлэн хааж байгаатай уялдан микро автобусны тоог одоогийнхоос нэмэгдүүлэхгүй гэсэн бодлого зарчим баримталж байгаа тул 6-р сарын 20-оос эхлэн энэ оныг  дуустал нийтийн тээврийн үйлчилгээнд бага оврын автобусыг шинээр нэмж оруулахгүй гэдгийг  Нийтийн тээврийн газраас албан ёсоор мэдэгдлээ.   
Д.Цээнэ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж