Тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалт нэмэгджээ

Он гарсаар тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалт багагүй нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард орон сууцны нийт борлуулалтын 40 гаруй хувийг тансаг зэрэглэлийн орон сууц эзэлсэн байна. Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны эрэлт өндөр хэвээр байгаа аж. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа орон сууцыг голдуу мөнгөтэй хүмүүс худалдан авах сонирхолтой байдаг аж. Тус дүүрэгт тансаг зэрэглэлийн орон сууц цөөнгүй баригдсантай холбоотой гэнэ. Харин Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны үнэ хямдхан, барилгын бүтээн байгуулалт хамгийн өндөр хувьтай явж байгаа юм байна. Тодруулбал Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 227 төсөл хэрэгжиж байгаагийн хамгийн их буюу 34.4 хувь нь Баянзүрх дүүрэгт явагдаж байна. Энэ дүүрэгт орон сууц худалдан авагчдын ерөнхий хандлагыг харахад, иргэд 40-50 ам метр талбайтай байр худалдан авах нь түгээмэл байгаа аж.

Н.ГЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж