Өвөлжилтийн бэлтгэл ажил дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл ажил дуусчээ

Нийт нутгаар энэ өвөл олон жилийн дунджаас ахиу цас орж, эрс хүйтрэхийг цаг уурчид анхааруулж буй. Харин өвлийн бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. 

Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд, үлдсэн 10 гаруй хувьд буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгуудад гандуу байжээ. Улсын хэмжээнд энэ жил 45 сая орчим мал өвөлжиж, хаваржих бөгөөд малд зориулж 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, үйлдвэрийн 40.7 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь улсын хэмжээнд бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн хэмжээний 82.5 хувь ажээ.

Отрын тухайд, аймаг болон сум дундын гэсэн хоёр төрлийн бүс байдаг бөгөөд энэ жил 5.7 сая мал отроор өвөлжих юм байна. Сум дамжин хийх отор нүүдлийг аймгийн захиргаа өөрсдөө зохион байгуулах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж