Д.Цогзолдорж тэргүүтэй тамирчид ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Д.Цогзолдорж тэргүүтэй тамирчид ирнэ

Чех улсын нийслэл Праг хотноо болсон хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн /Powerlifting/ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын начин Дондогийн Цогзолдорж тэргүүтэй баг тамирчид маргааш /XI.06/ өглөө 07:00 цагаас эх орондоо ирнэ.  Баянгол дүүргийн II хэлтсийн ажилтан, цагдаагийн  ахмад Д.Цогзолдорж өмнө нь ОХУ-ын Новосибирск хотод болсон дэлхийн цомын тэмцээнээс “Powerlifting”-ийн төрлөөс мөнгө, хүрэл хүртэж байсан. Энэ удаагийн “Powerlifting”-ийн ДАШТ-д дэлхийн 3000 гаруй тамирчин оролцсон юм. Харин манай улсаас 11 тамирчин энэ тэмцээнд оролцсон юм.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж