Уулзалтыг нээж ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хэлэхдээ, биднийг ОХУ-д Парламент хоорондын албан ёсны айлчлал хийх үеэр Оросын Төмөр замын удирдлагуудтай эхлүүлсэн ажил хэрэгч ярилцлага өнөөдөр энд манай УИХ дахь ажлын хэсгийн уулзалтаар үргэлжилж байна. Монгол оронд хүрэлцэн ирж, өнөөдрийн олон улсын хуралд идэвхтэй оролцохын зэрэгцээ ийнхүү ажлын хэсэгтэй уулзах цаг зав гаргасанд талархаж байна гэдгээ илэрхийллээ.
Ноён Морозов, Монгол Улсын Их Хурал хоёр орны тээврийн салбар дахь хамтын ажиллагааны хөгжил, дэвшлийг дэмжин ажлын хэсэг тусгайлан байгуулж ажиллаж байгаад талархаж байна гээд Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх арга зам, цаашдын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөний талаар санал бодлоо илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.